Ширэнгэн ой > Боловсрол

Тэтгэлэг (дотоодын)

<< < (2/3) > >>

enhmandah:
ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ  “ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХЄТЄЛБЄР 2010-2011” ЗАРЛАГДЛАА

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банкны ХААН Банк Сангаас шинэ оюутны тэтгэлэгт хєтєлбєрєє  4 дэхь  жилдээ зарлаад байна.  ХААН Банк Сангийн тэтгэлэгт хєтєлбєр эхэлсэн үеэсээ  сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа, орлого багатай өрхийн 400 гаруй  оюутанд сургалтын тєлбєрийн тэтгэлэг олгож, тэдний цаашид сурах хvсэл эрмэлзлэлийг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.


ХААН Банкны Нэрэмжит Сургалтын Тэтгэлэгт Хєтєлбєрийн хүрээнд тухайн жилд ЕБС-ийн тєгсєх ангийн сурагчдаас шилдэг сурагчдыг шалгаруулан их дээд сургуульд элсэн суралцах сургалтын тэтгэлэгийн эрхийг урьдчилан олгодог нь орлого багатай єрхийн сурлага сайтай сурагчдад томоохон дэмжлэг болсоор ирлээ. ХААН Банкны тэтгэлэгт хєтєлбєр нь Монгол орны єнцєг булан бүрт дунд сургуулиа амжилттай тєгсєж буй тодорхой тооны сурагчдыг хамруулж, тэдэнд мэргэжлийн гараагаа сургалтын тєлбєрийн талаар санаа зоволтгүй эхлэх боломжийг олгодогоороо онцлогтой юм.

ХААН Банк Сангаас  2010 онд ЕБС-ийн 11-р анги тєгсєж буй 100 сурагчийг шалгаруулж, 2010-2011 оны хичээлийн жилд их дээд сургуулийн 1-р курс-д суралцах сургалтын тєлбєрийн тэтгэлэг олгоно.

БVРДVVЛЭХ МАТЕРИАЛ:

Єргєдлийн маягт болон бүрдүүлэх материалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж татаж авна уу. Мєн ХААН Банкны лавлах 1917 ( энгийн утасны тарифаар ), www.khanbank.com  вэбсайт,  болон  332333 (дотуур утас 3305) утсаар лавлана уу.

МАТЕРИАЛ ХVЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2010 оны 4-р сарын 05-ны єдрєєс  4-р сарын 16 –ны єдрийн 18:00 цаг хүртэл Улаанбаатар хотод  Сєүлийн Гудамж-25 хаягт орших Тєв ХААН Банк, хєдєє орон нутагт  ХААН Банкны салбар тооцооны тєв дээр тус тус хүлээн авна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС :

Сонгон шалгаруулалтыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон комисс зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд ХААН Банкны ажилтнууд, аймаг, сум, дүүргийн тєр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн тєлєєлєл багтана.

ШАЛГАРУУЛАЛТЫН ДVНГ ЗАРЛАХ :

ХААН Банкны Нэрэмжит Тэтгэлэгт Хєтєлбєрт шалгарсан 100 сурагчдын нэрсийг 2010 оны 5-р сарын    28-аас 6-р сарын 10-ны хооронд ХААН Банкны www.khanbank.com  вэбсайт болон єдєр тутмын сонингуудаар мэдээлнэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ:

•    2010 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 11-р ангийн сурагч байх
•    Сурлагын голч дүн нь “B” буюу 80 %, түүнээс дээш байх
•    Ахлах ангидаа (9-11-р анги) улс, аймаг, хот, дүүргийн олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсвэл анги хамт олноо хошуучлан оролцдог байх
•    Нийгэм, олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байвал давуу тал гэж үзэх
•    Хувь хvний болон нийгмийн ур чадвар сайтай
•    Цаашид их дээд сургуульд дэвшин суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

Zandra:
2in hoorond 350 myangan togrog ogood teriig ni awsan hun oor tetgelegt hamragdaj bolguim bna  :(

Suvd:
М-СИ-ЭС ГРУППИЙН ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-2010     

Хөтөлбөрийн зорилго:

Өндөр амжилттай суралцагч, бусдыгаа манлайлагч, амжилтын оргил өөд тэмүүлэгч тэргүүний оюутан залуусыг дэмжих

Хугацаа:
2010-03-23-наас 2010-05-19

Тэтгэлгийн хэмжээ:
Хичээлийн жилд оюутан бүрт сард 50,000 төгрөгийн, 10 сарын турш 500,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутанд олгогдох боломжууд:

    * Суралцаж байх хугацаандаа сар бүр мөнгөн тэтгэлэг авах
    * M-Си-Эс Группын аль нэг харъяа компанид үйлдвэрлэлийн буюу дипломын дадлага хийх боломжтой болох
    * Дээд сургуулиа төгсөөд M-Си-Эс Группт ажиллах урилга авах

Тэтгэлэгт хамрагдах алхамууд:
 Зохиогдох арга хэмжээ
   
 1.   Оюутнууд хөтөлбөрийн талаар мэдээлэл авах 
   3 сарын 24 – 4 сарын 13
   
Сургуулийнхаа сургалтын алба, оюутны зөвлөлөөс болон www.mcs.mn/careers вэб хуудаснаас манай тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Тэтгэлэгт хөтөлбөрт сурлагын голч дүн 3.0 (онооны системээр 85%)-аас дээш дүнтэй, төгсөх болон төгсөхийн өмнөх ангийн бүх оюутан оролцох эрхтэй. Шалгалт авах өдөр, цагийн хуваарийг сургууль бүр дээр зарлана
 2.   Эхний шалгаруулалт:

Шалгалтад бэлтгэх болон тестээр авах шалгалт

   4 сарын 14 -4 сарын 16   

   1. Шалгалтыг Асуудал шийдэх чадварын тестээр авах бөгөөд шалгалтыг өгөхөөс өмнө www.mcs.mn/careers вэб хуудаснаас дадлагын тестийг авч бэлтгэх шаардлагатай   
 
   2. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг хангасан оюутан шалгалтад:
      a. Тооны машин
      b. 1% цээж зураг
      c.  Оюутны үнэмлэх авчрах
      d. Сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн хуулбар

 3.   Хоёрдугаар шалгаруулалт:

Бүлгээр ажиллах дасгал

   4 сарын 22-27
   Шалгалтаар хамгийн өндөр оноо авч шалгарсан оюутнуудын дунд сонгон шалгаруулалтын нэмэлт арга  ашиглан  шүүлт хийнэ.
 
4.   Эцсийн шалгаруулалт:

Ярилцлага

   5 сарын 5-10
   Өмнөх шалгаруулалтуудад тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж тэтгэлэгт хамрагдах  30 хүртэлх оюутныг сонгон шалгаруулна
 
5.   Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа
   5 сарын 19   

   1. Шалгаруулалтуудад тэнцэж хамгийн өндөр оноо авсан эхний 30 хүртэлх оюутанд ИВЭЭН ТЭТГЭЛЭГ олгоно.
   2. Мөн хөтөлбөрт амжилттай оролцсон төгсөх курсын оюутнуудад М-Си-Эс Группын харъяа компаниудад мэргэжлээрээ ажиллах УРИЛГА гардуулна.

 
МУИС-ЭЗС   4/14,16-нд МУИС-ийн хичээлийн 5-р байр 605 тоот лекцийн танхимд  18.00-19.30 цагт
ХААИС-ЭЗБС
   4/15-нд лекцийн их танхимд 17.20-19.20 цагт
ШУТИС-КТМС
   4/14-нд  130 тоот лекцийн танхимд 16.30-18.30 цагт
СЭЗДС
   4/14-нд 313 тоот танхимд  16.00-18.00 цагт
ЖИЧ   
    *Бусад сургуулийн оюутнууд дээрх хуваарийн дагуу аль нэг сургууль дээр очиж шалгалтанд орно.
     * СЭЗДСургуулийн оюутнууд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв /306 тоот/-д хандан анкетаа урьдчилан бөглөнө/

moxy:

enhmandah:
Голомт банкны Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго:

      Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд мэдлэг боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болохыг эрмэлзэн суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.
Тэтгэлэгт оюутан гэж хэн бэ?:

      Монголын улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд суруулиудад бакалаврийн, өдрийн ангид 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг ба Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсэж, шаардлагуудыг хангаж, шалгаруулалтуудад тэнцсэн 100 хүртэлх оюутан юм. Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хичээлийн жилдээ 10-н сарын туршид сар бүр 40’000 төгрөгийн тэтгэлэг авах ба сургуулиа амжилттай төгсвөл Голомт банкны хүний нөөцийн санд бүртгэгддэг давуу талтай.

УДИРДАМЖ
      Доорхи шаардлага хангасан материалыг 2010 оны 10-р сарын 22-ныг дуустал Голомт банкны төв оффисын 1-р давхарт хүлээн авна. 1-р шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудад мэдээллийг утсаар мэдэгдэх ба тэнцээгүй оюутнуудад тухайн оюутны гар утсанд текстэн мессежээр мэдээлэх болно.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР:

Тавигдах шаардлага:
1. Монгол улсын бакалаврийн зэрэг олгох өдрийн хөтөлбөр бүхий магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг. /жич:5-6 жилийн сургалттай сургууль бол 4 болон түүнээс дээш/
2. Сурлагын үнэлгээний голч дүн 3.5 ба түүнээс дээш эсвэл голч оноо 92 % ба түүнээс дээш байх. /жич: энэ дүн нийт суралцсан хугацааных буюу 1-р ангийн 1-р семестрээс одоо суралцаж буй семестрийн өмнөх семестрийг хүртэлх бүх дүнгийн голч дүн, оноогоор тооцогдоно/
3. Оюутан байх хугацаандаа нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон, нийгмийн идэвхтэй байх, судалгаа шинжилгээ болон мэргэжлийн чиглэлийн тэмцээн, уралдаан, илтгэл, эрдэм шинжилгээний хурал зэрэгт идэвхтэй оролцож, амжилт гаргасан байх.
4. Цаашид одоо суралцаж буй сургуульдаа тогтвортой суралцах. /сургууль хооронд шилжих болон мэргэжлээ солих эсвэл гадаадын их, дээд сургуульд суралцах ойрын хугацааны төлөвлөгөөгүй байх/
5. Англи хэл эсвэл аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн. Түвшин тогтоох шалгалт өгч түүгээр баталгаажсан бол сайн.
Бүрдүүлэх материал:
1.    Анкет /загварын дагуу/
2.    Өргөдөл /загварын дагуу/
3. Сургуулийн тодорхойлолт
4. Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт /дүнгийн тодорхойлолт/
5. Албан шугамаар өөрийгөө сайн мэдэх 2 хүний тодорхойлолт /сайн найз нөхөд, гэр бүл ойр дотны хүнийх байж болохгүй/
6. Тавигдах шаардлага хангаж буйг гэрчлэх баримтуудын хуулбарууд /Нотариатаар баталгаажсан байх шаардлагагүй/
7. “Миний зорилго – Миний ирээдүй” сэдвээр 250-с дээшгүй үгтэй Эссе бичих. /Монгол хэл дээр олон улсын нийтлэг “Эссе” бичих жишиг стандартыг баримтлан А4-ийн цаасан дээр, зөвхөн өөрийн гараар бичсэн байх, хэвлэмэл байж болохгүй/
Жич: Аль нэг материал дутуу тохиолдолд шаардлага хангаагүйд тооцон хасахыг анхаарна уу. Мөн материалуудаа нэгтгэн дарааллын дагуу нүхтэй гялгар хавтсанд хийсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Web page: www.golomtbank.com/hsweb/student.aspx
bat-ulzii@golomtbank.com хаягаар авна уу.

Navigation

[0] Message Index

[#] Next page

[*] Previous page

Go to full version